card

Үйлчилгээ

Зохиолч, энтрепренер, маркетер, илтгэгч Сэф Годин маркетингийг “худалдан авагчдын анхаарлыг татах урлаг” хэмээн тодорхойлсон нь товч бөгөөд оновчтой.

Контент Маркетинг Аутсорсинг

Зорилтот худалдан авагчийн судалгаанаас эхлэн сурталчилгааны контентуудын санааг гаргах, агуулгыг боловсруулах, бүтээх, түгээх, мониторинг хийх зэрэг маркетингийн бүх шатны үйл ажиллагааг гүйцэтгэнэ

Контент Маркетингийн Коүчинг

Контент Маркетингийн Аутсорсингийн үйлчилгээтэй ижил. Гэхдээ бүх үйл ажиллагааг тухайн байгууллагын маркетингийн багийнханаар гүйцэтгүүлэх замаар тэднийг чадавхижуулдаг.

Маркетингийн Контент Бүтээх

Шинэ, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах, одоогийн худалдан авагчийг үнэнч хэрэглэгч болгох, нэмж түгээлтийн зардал гаргахгүйгээр шэйрлэгдэх, дахин ашиглаж болох төрөл бүрийн контентыг бүтээнэ

PR Аутсорсинг

Байгууллагын олон нийттэй харилцах бүх үйл ажиллагаа гүйцэтгэнэ

PR Контент Бүтээх

Байгууллагын олон нийттэй харилцах зорилго, зорилтуудын дагуу зорилтот бүлэгт чиглэгдсэн бүх төрлийн контентуудыг боловсруулж, бүтээнэ

Хуучин бол телевизийн суваг болгоноор, сонин, сэтгүүлийн шинэ дугаар бүрт, гудамжны самбаруудаар сурталчилгаагаа явуулж, хүмүүсийг рекламаар бөмбөгддөг байлаа. Энэ нь өндөр зардалтайн дээр зорилтот худалдан авагчдад хүрч чаддаг байсан эсэх нь эргэлзээтэй. Тэгвэл өнөөгийн хямралтай үед ийм байдлаар маркетинг хийх нь хэт үрэлгэний дээр зөв шийдвэр биш.

Хямралгүй байсан ч бизнесийн ухаалаг эзэд зөвхөн зорилтот хэрэглэгчиддээ л бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ мэдээллийг хүргэж, шаардлагагүй хүмүүст мөнгө зарцуулахыг хүсэхгүй байна. Үүнийг маркетингийн мэргэжилтэн, зохиолч Гай Кавасаки “Хэрэв танд ухаанаас илүү мөнгө байгаа бол уламжлалт маркетингаар, харин мөнгөнөөс илүү ухаан байгаа бол контент маркетингаар ажилла” гэж хэлснээрээ батлаад өгч байна.

Контент Маркетинг компани нь аливаа бизнесийн зорилтот худалдан авагчдыг тодорхойлж, тэдэнд хэрэгтэй, хамааралтай, үнэ цэнтэй, асуудлыг нь шийдсэн контентуудыг бүтээж, түгээх замаар анхаарлыг нь татаж, улмаар худалдан авалт хийхэд хүргэх зорилготой маркетингийн орчин үеийн стратегийг хэрэгжүүлж, контент маркетингийн цогц үйлчилгээг үзүүлдэг.

Хамтран ажиллах